Tuesday, November 30, 2010

lesson 1


Hyper Text Markup Language - HTML - Гипер текст маркап* хэл
(* markup гэдэг нь тэмдэглэх, бичих гэсэн утгатай)
HTML бол програмчлалын хэл биш, гэхдээ хамгийн өргөн хэрэглэгддэг маркап хэл юм. (Хэрэв та урьд нь XML, HTML энэ тэр гэж сонсож байсан бол эд бүгдээрээ маркап хэлнүүд шүү дээ.) Үүнийг вэб хуудас хийхэд ашигладаг. Харин вэб хуудас гэдэг бол таны энэ үзээд сууж буй зүйл чинь шүү дээ.
HTML -ийг хэрэглэх бэлтгэл
HTML баримт үүсгэх тун амархан. HTML код бичихийн тулд танд дараах хоёр зүйл хэрэгтэй: нэгдүгээрт
HTML -ын түүх ямар нэг текст эдитор, хоёрдугаарт код бичих, сурах хүсэл. Эдиторын хувьд Notepad л хамгийн тохиромжтой. Хүсэл эрмэлзлийн хувьд та өөрөө өөрийгөө л дайчилж дээ.
HTML бол бараг саяхан бий болсон зүйл. 1990 арван нэгдүгээр сард хамгийн анхны вэб хуудас хийгдэж байлаа. Тэр үед HTML -ийн ямар ч стандарт гэж байсангүй. Харин Дэлхий дахины вэбийн консорциум (World Wide Web Consortium) гэдэг байгууллага энэ хэлний стандартыг боловсруулж, одоо дэлхий нийтээрээ түүнийг нь даган мөрдөж байна.
Вэб хуудас
Вэб хуудасны хэрэглээ бол маш өргөн юм. Хамгийн чухал заримаас нь дурдвал:

* Мэдээллийг өргөн хүрээнд хамгийн хямд, хамгийн хялбараар дамжуулах нэг арга зам.
* Бизнесээ сурталчлах нэг хэрэгсэл.
* Хувийн вэб хуудсаараа дамжуулж "дэлхий дахинд" өөрийгөө таниулах боломж.
Мэдвэл зохих үгс
* Тааг (Tag) - HTML баримтан доторх тодорхой нэг хэсгийг "тэмдэглэн" ялгахад хэрэглэгдэнэ. Энэхүү тэмдэглэгээг броузер буюу вэб хөтөч таньж ойлгодог. Тааг нь <tag> гэсэн хэлбэртэй.
* Элемент - Нээх <tag>, хаах </tag> тааг бүхий бүрэн таагийг элемент гэж хэлдэг.
* Атрибут - HTML элементийн утгыг өөрчлөхөд хэрэглэгдэнэ. Элемент нь ихэвчлэн хэд хэдэн атрибуттай байдаг.

Дүгнэн хэлбэл: тааг бол вэб броузерт ойлгогдох команд, элемент бол бүтэн тааг, атрибут нь HTML элементийг өөрчилж тохируулахад хэрэглэгддэг.

HTML Lesson 3-4


Диплом бичих товч заавар

Wednesday, November 10, 2010

MTMC-1



КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ ХИЧЭЭЛИЙН ТҮВШИН ТОГТОХ ШАЛГАЛТЫН ТЕСТ
                                                                                                                                    Хугацаа: 30 минут
1.    Microsoft Office Word программын боломжуудыг тоочин бичнэ үү?                            /2 оноо/
.................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
2.    Баримтын хэвлэхийн өмнөх байдлыг харахдаа дараах командуудын алийг ашигладаг вэ?
a. Home-Print preview                                    b. Ms Office-Print preview
c. Insert-Print preview                                                d. Page Layout-Print preview                      /1 оноо/
3.    Доорх командын хэрэглүүрүүдийн үүргийг бичнэ үү?
subscript-суурь хэлбэрт бичихtext color-текстний өнгө
 align text left-зүүнээс зэрэгцүүлэх shading color-хуудасны өнгө                                           /2 оноо/
4.    Хуудсанд хүрээ хийхдээ-Page layout/Page Borders                                                   /2 оноо/
5.    Хуудсыг багана богон хуваахдаа дараах командын алийг гүйцэтгэх вэ?                /1 оноо/
А. Insert-Page Size                             B. Page Layout-Page Columns
C. Home-Page Columns                    D. Insert-Page Columns
6.    Microsoft Office Excel программын мөрийн хаягыг юугаар тэмдэглэдэг вэ?             /1 оноо/
А. Тоогоор                  B. үсгээр                    С. Зураасаар             D. тэмдэглэгээ байхгүй
7.    Дараах командын хэрэглүүрүүдийн үүргийг нөхөж бич                                              /2 оноо/
мөр багана оруулахмөр багана устгах
сонгосон нүдэнд тохиргоо өгөх
8.    Ms Excel программд томъёо ашиглахдаа-Insert/Equation                                            /1 оноо/
9.     хэрэглүүр ямар үүрэгтэй вэ? Текстийг голлуулан зэрэгцүүлэх                   /1 оноо/
10.  MS Powerpoint программын хашлага гэж юу вэ? Хуудасны хөл толгой ба хүрээг өгснөөр энэ нь хашлага болж өгдөг.                                                                                            /1 оноо/
11.  MS Powerpoint программд хуудасны тохиргоо хийхдээ                                                /1 оноо/
А. Page Layout-Page setup                B. Insert-Page setup              
C. Design-Page setup                                    D. Slide Show-Page setup 
12.  Слайдын шилжилтийн хугацааг тохируулахдаа- Slide show/Set up slide show          /2 оноо/
13.  Слайданд фото альбомд тайлбар хийх дарааллыг бичнэ үү? Insert/Photo Album ороод зургаа оруулахдаа нэр өгж оруулна.                                                                             /1 оноо/
14.  Caps Lock товчлуур нь:                                                                                                     /1 оноо/
А. Жижиг үсэг идэвхжүүлнэ.                       В. Том үсэг идэвхжүүлнэ.
С. Тоон товчлуур идэвхжүүлнэ       D.  Тэмдэгт идэвхжүүлнэ.
15.  MS EXCEL программ нь MS WORD программаас юугаараа давуу талтай вэ? Ms Excel программ нь Ms Word программыг бодвол хүснэгттэй илүү өргөн цар хүрээтэй ажиллах болмжийг олгодог. Томъёо оруулах нь маш чухал юм.                                               /1 оноо/
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
Анги .................................................
Нэр ...................................................
Авах оноо: 20 оноо
Авсан..........................
Үнэлгээ.......................










КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ ХИЧЭЭЛИЙН ТҮВШИН ТОГТОХ ШАЛГАЛТЫН ТЕСТ
                                                                                                                                    Хугацаа: 30 минут
1.    Microsoft Office Word программын боломжуудыг тоочин бичнэ үү? Word программ нь Document-тэй ажиллах бүхий л төрлийн боломжуудыг олгосон.                                /2 оноо/
2.    Баримт шинээр үүсгэхдээ  дараах командуудын алийг ашигладаг вэ?
a. Home-New                                                 b. Ms Office-New
c. Ms Office-Open                                          d. Page Layout-New                                    /1 оноо/
3.    Доорх командын хэрэглүүрүүдийн үүргийг бичнэ үү?
            -зүүн гар тийш шилжүүлэх -Space хоорондын зай
-Үсгийн хэмжээг томруулах -2 талаас зэргэцүүлэх                                          /2 оноо/
4.    Текстэнд  хүрээ хийхдээ- Page layout/Page Borders                                                     /2 оноо/
5.    Хуудсыг багана богон хуваахдаа дараах командын алийг гүйцэтгэх вэ?                 /1 оноо/
А. Insert-Page Size                             B. Page Layout-Page Columns
C. Home-Page Columns                    D. Insert-Page Columns
6.    Microsoft Office Excel программын баганын  хаягыг юугаар тэмдэглэдэг вэ?             /1 оноо/
А. Тоогоор                  B. үсгээр                    С. Зураасаар             D. тэмдэглэгээ байхгүй
7.    Дараах командын хэрэглүүрүүдийн үүргийг нөхөж бич                                                          /2 оноо/
Мөр багана оруулахМөр багана устгах
Мөр багананд тохиргоо өгөх
8.    Ms Excel программд хүснэгтийн загвар сонгохдоо- Уг программ дээр хүснэгтийн загварийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой юм.                                                                            /1 оноо/
9.     хэрэглүүр ямар үүрэгтэй вэ?Текстийн хэвтээ босоог тохируулна.               /1 оноо/
10.  MS Powerpoint программын зохиомж гэж юу вэ? Зохиомж гэдэг нь тухайн ажлын хуудсанд өгсөн Animation, Design, Sound гэх мэт хуудасны хэлбэр юм.                                    /1 оноо/
11.  MS Powerpoint программд слайдын хэвтээ босоог тохируулахдаа                            /1 оноо/
А. Page Layout-Slide Orientation                   B. Insert-Page setup              
C. Design-Slide Orientation                            D. Slide Show-Page setup 
12.  Слайдын шилжилтийн дууг тохируулахдаа- Дуугаа оруулсны дараагаар Format/Sound set up                                                                                                                                     /2 оноо/
13.  Слайданд фото альбом оруулах  дарааллыг бичнэ үү?                                                          /1 оноо/
Слайданд фото альбом оруулахдаа Insert-Photo album
14.  Num Lock товчлуур нь:                                                                                                   /1 оноо/
А. Жижиг үсэг идэвхжүүлнэ.                       В. Том үсэг идэвхжүүлнэ.
С. Тоон товчлуур идэвхжүүлнэ       D.  Тэмдэгт идэвхжүүлнэ.
15.  MS Powerpoint  программ нь MS WORD программаас юугаараа давуу талтай вэ? Уг программ нь илтгэл, семинар тавихад ашигладаг бөгөөд хуудсанд Animation, Design, Sound гэх мэт тохиргоонуудыг өгж болно.                                                                   /1 оноо/
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
Анги .................................................
Нэр ...................................................
Авах оноо: 20 оноо
Авсан..........................
Үнэлгээ.......................

Thursday, November 4, 2010

Алгоритм

Алгоритм
Чийдэняаж асаах эсэхийг тодруулах зорилготой алгоритм.

Алгоритм гэж аливаа ажил болоод үйлдлийг үр бүтээмжтэйгээр гүйцэтгэх аргачлал, бодлогын хариуг гаргахын тулд бодлогыг өгөгдөл ба бодолтын явцад гарах завсрын хэмжигдхүүнүүд дээр хийх үйлдлүүдийн агуулга болон дэс дарааллыг тодорхойлж байгаа зааврыг хэлнэ.

Хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаандаа олон тооны алгоритмыг гүйцэтгэж байдаг боловч үүнийгээ тэр болгон мэдэрдэггүй байна. Тухайлбал, тухайн өдрийн ажил төрөл болон тодорхой нэгэн ажлыг хийхдээ тогтсон дэс дарааллыг мөрддөг. Алгоритмын тухай ойлголт нь нэгэн төрлийн бодлогуудыг бодох ерөнхий арга олж тогтоох гэсэн оролдлоготой уялдан математикт анх үүссэн. Алгоритм гэдэг нэр томъёог арифметикийн 4-н үйлдлийг гүйцэтгэх дүрэм боловсруулсан Персийн математикч Мухаммед Ибн Мусса Аль-Хорезмын нэрнээс гаралтай гэж үздэг. Орчин үед алгоритмын тухай онол нь математикийн шинжлэх ухааны нэг салбар болон хөгжихийн зэрэгцээгээр компьютер дээр бодлого бодоход маш чухал үүрэг гүйцэтгэж байна.
Агуулга
[нуух]

1 Алгоритмын төрлүүд
2 Алгоритмыг зохиох аргачлал
3 Алгоритмын чанарууд
3.1 Дискрет чанар
3.2 Тодорхой чанар
3.3 Төгсгөлөг чанар
3.4 Үр дүнтэй чанар
3.5 Нийтлэг чанар
4 Алгоритмын үндсэн алхмууд
4.1 Мэдээллийг оруулах алхам
4.2 Бодолтын утга олгох алхам
4.3 Мэдээллийг бичиж гаргах алхам
4.4 Салаалуулах алхам
5 Алгоритмыг дүрслэх
6 Гадаад холбоос

Алгоритмын төрлүүд

Алгоритмыг дараах 3 төрөлд хуваадаг:

Шугаман
Салаалсан
Давталттай

Алгоритмыг зохиох аргачлал

Алгоритм зохионо гэдэг нь тухайн бодлогыг бодох үйл ажиллагааг гүйцэтгэгчийг үйлдлүүдээр нарийвчлан задалж, уг үйлдлүүдийг ямар дэс дарааллаар гүйцэтгэхийг тодорхойлж өгнө гэсэн үг юм. Бодлогын алгоритмыг зохиоход алгоритмыг алхам алхмаар боловсруулах аргыг ихэвчлэн хэрэглэдэг. Энэ аргын үндсэн санаа нь бодлогыг сайтар задлан шинжилсний эцэст таньж мэдсэн түүний өвөрмөц шинж чанарыг үндэслэн эхлээд бодлогын алгоритм ямар ямар хэсгүүдээс тогтохыг харуулсан бүдүүвч алгоритм зохиож цаашаа түүнийгээ шат дараалан гүйцэтгэгчийн үйлдлүүдээр нарийвчлан задлах явдал юм.

Бодлогын хариуг гаргахын тулд бодлоыг өгөгдөл ба бодолтын явцад гарах завсрын хэмжигдхүүнүүд дээр хийх үйлдлүүдийн агуулга болон дэс дарааллыг тодорхойлж байгаа зааврыг алгоритм гэнэ. Алгоритмаар заасан бодлогыг бодох үйл ажиллагааг биелүүлэгчийг алгоритмыг гүйцэтгэгч гэнэ. Аливаа алгоритмыг тодорхой гүйцэтгэгчид зориулж зохионо. Алгоритмыг гүйцэтгэгч нь хүн эсвэл компьютер байна.
[засварлах] Алгоритмын чанарууд
[засварлах] Дискрет чанар

Алгоритм нь өгөгдөл эсвэл өмнөх алхмуудын хэмжигдхүүнүүдээр тодорхой дүрмийн дагуу шинэ хэмжигдхүүнүүдийг олох тусгаар тусгаар алхмуудад хуваагдсан байна. Энэ чанарыг алгоритмын дискрет чанар гэнэ.
Тодорхой чанар

Алгоритмын аливаа алхмын үйлдлийг гүйцэтгэгч нэгэн утгатайгаар ойлгохын зэрэгцээгээр гүйцэтгэж чаддаг байна. Энэ нь алгоритмын тодорхой байх чанар юм.
Төгсгөлөг чанар

Алгоритм нь төгсгөлөг тооны алхамтай байна.
Үр дүнтэй чанар

Алгоритмын аливаа алхам болон алгоритмыг бүхэлд нь биелүүлэхэд тодорхой үр дүн гардаг байх ёстой. Үүнийг алгоритмын үр дүнтэй байх чанар гэнэ.
Нийтлэг чанар

Алгоритм нь зөвхөн тухайн өгөгдөлд төдийгүй уг өгөгдөлтэй ижил төрлийн бүх өгөгдөлд хүчинтэй байна. Энэ чанарыг алгоритмын нийтлэг чанар гэнэ.
[засварлах] Алгоритмын үндсэн алхмууд
Алхмын нэр↓ Алхмын үүрэг↓
Бодолтын утга олгох алхам Хэмжигдхүүний утгыг өөрчлөнө.
Логик алхам Ямар нэгэн нөхцлөөс хамааран алгоритм биелэх замыг сонгоно.
Оруулах алхам Өгөгдөл, завсрын хэмжигдхүүнүүдийн утгыг оруулна.
Гаргах алхам Өгөгдөл, завсрын хэмжигдхүүнүүдийн утга болон үр дүнг гаргана.
Эхлэл төгсгөлийн алхам Эхлэл төгсгөл болон мэдээллийг боловсруулах процессийг зогсоохыг заана.
Холбоос Харьцангуй хол орших алхмуудын шилжилтийг заахад хэрэглэнэ.
Тайлбар Ямар нэгэн алхмын гүйцэтгэх үүргийг дэлгэрэнгүй тайлбарлахад хэрэглэнэ.
[засварлах] Мэдээллийг оруулах алхам

Мэдээллийг боловсруулахын тулд түүнийг компьютерийн санах ойд урьдчилан бичсэн байх шаардлагатай. Иймээс алгоритмд хувьсагчдын анхны утгуудыг машинд оруулах алхам зайлшгүй байх ба үүнийг компьютерийн гарын тусламжтайгаар хийдэг. компьютерт оруулж байгаа мэдээллийн санах ойд хадгалагдах хаягыг мэдээллийг оруулах алхамдаа зааж өгнө. Энэ алхам биелэгдэхэд хувьсагчийн утга нь хэрэгтэй болно.
Бодолтын утга олгох алхам

компьютерийн нэг үндсэн үүрэг нь мэдээллийг хувирган боловсруулах явдал юм. Алгоритмд тодорхой нэр томъёогоор хэмжигдхүүний утгыг бодож гаргах алхам зайлшгүй гардаг. Энэ алхмыг бодолтын утга олгох алхам гэнэ. Энэ алхам нь утгыг бодож олох гэж байга илэрхийлэл, гарах утгыг хадгалах хаяг гэсэн 2 хэсэгтэй байна. Ямар нэгэн хэмжигдхүүнд утга олгоход хуучин утга нь устдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
[засварлах] Мэдээллийг бичиж гаргах алхам

Алгоритм ба программаар олсон үр дүнг компьютераас хүнд мэдээлэх нь зайлшгүй юм. Өөрөөр хэлбэл бодлогын хариуг компьютераас бичиж гаргах хэрэгтэй юм. Мэдээллийг гаргах үйлдэл нь олон хэлбэртэй байна. Бид нар мэдээллийг компьютерийн дэлгэцэн дээр бичиж гаргах хэлбэрийг хэрэглэнэ. Энэ алхамд утгыг нь бичиж гаргах гэж буй хэмжигдхүүнүүдийн хаягийг зааж өгнө.
[засварлах] Салаалуулах алхам

Алгоритмын нэгэн алхмаас өөр алхамд шилжин тэр алхмаас бодолтыг үргэлжлүүлэх боломжийг хангасан үйлдлийг удирдлага шилжүүлэх үйлдэл гэнэ. Энэ үйлдлийг хэрэглэснээр хэсэг алхмыг алгасах, ямар нэгэн алхамд буцаж ирэх зэргээр алхмуудын биелэх дарааллыг алгоритм зохиогч удирдаж чадна. Алгоритмчлах явцад тодорхой нөхцөл шалган уг нөхцөл биелэгдэж байгаа эсэхээс хамааруулан бодолтыг ялгаатай замаар үргэлжлүүлэх шаардлага гардаг. Энэ шаардлагыг хангасан алхмыг нөхцөлт удирдлага шилжүүлэх буюу салаалуулах алхам гэнэ. Нөхцөлт удирдлага шилжүүлэх алхам нь шалгах нөхцөл, нөхцөл биелэгдэх болон биелэгдэхгүй байх 2 тохиолдлын тус бүрт нь бодолтыг үргэлжлүүлэх зам гэсэн 3 элементтэй байна.
[засварлах] Алгоритмыг дүрслэх

Алгоритмыг дараахь 3 хэлбэрээр дүрсэлж болно.

Хүмүүсийн харилцааны ердийн хэл - Алгоритмыг хүмүүсийн харилцааны ердийн хэлээр дүрслэнэ гэдэг нь алгоритмын алхам бүрийг үг ба өгүүлбэрээр бичнэ гэсэн үг юм.
Блок-схем - Блок-схем бол алгоритмын бүтцийг нүдэнд харагдахуйц байдлаар харуулан алгоритмыг графикаар дүрслэх хэлбэр юм. Блок-схемд алгоритмын алхам бүрийг геометрийн нөхцөлт дүрсээр тэмдэглэх бөгөөд уг дүрс дотор тухайн алхмын товч утгыг томъёогоор бичнэ.
Программчлалын хэл - Алгоритмыг программчлалын хэлээр дүрслэхэд программчлалын ямар нэгэн хэл сонгон авч тухайн хэлнийхээ үгзүй, өгүүлбэрзүйн дүрмүүдийг баримтлан алгоритмыг тэр хэлээрээ бичнэ. Алгоритмыг ийм байдлаар дүрслэхэд программчлалын хэлний тухай мэдлэг алгоритм зохиогчид зайлшгүй шаардагдана. Иймээс алгоритмыг программчлалын хэлээр дүрслэхийн өмнө урьдчилан программчлалын хэл судлан, эзэмшсэн байх хэрэгтэй юм

Програм бичиж сурах эхний алхам

Програм бичиж сурах эхний алхам

Ta bvhen program bichij surahiin tuld yunaas ehleh talaar zoblogoo ogii. Er ni program bichij surahaar shuluudsan hvmvvs ymar chigleleer tsaashdaa hogjvvlelt hiihee sain bodoj tolovloorei. Chiglelee songoson bhad hurdan suraltsah bolomjtoi bdag.
Program hogjvvleh chiglel hargalzahgvigeer anhan shatnii medleg hangalttai bish hvmvvs doorh chigleleer sudalbal ih zvgeer baidag. Ymar ch programming helend vndes suuri ni Algoritm , C -iin medleg (esvel Pascal ch umuu ) vrgelj shaarddag.

Algoritmiin vndes buyu medeellel zvin hicheeliin suuri medlegtei baih heregtei.
Sudlah hel C bolon Pascal , Java-iin Basic tvbshind , C++ geh helvvdiin vndsen zarchmiig suraltssan baih shaardlagatai.

Deerhiig sudlasan baihad tanii program bichih suuri medlegiin ehnii alham bolno. Daraagiin alham ni Programchlaliin chiglelee songoson baival zvgeer. Suraltsah hugatsaa , hvnd hongonoor ni enehvv helvvdiig erembeleh bolomjgvi uchiraas erembegvigeer daraalluulan bichiheer bolloo.

-Web programming

Html
Javascript
CSS
Php
Perl
Asp.net

-Application programming

C++
Java
Dot.net (VB.NET, C#)

-Network programming

Network -iin tuhai vndsen medlegtei baih.
....

-Entertainment programming

Game Programming tuhai sudlah heregtei
Programchlah orchingiin huvid bvh hel tohirnoo.

Programmchlaliig hamgiin orgon heregledeg shinjeer ni dotor ni doorh 2 ynzaar angildag.

Functional Programming (Ene torliin programchlaliin helvvd ni ihebchlen belen interface zargbar koduudtai baidag bogood ashiglahad hylbarhan , OO-iin talaar medleg shaardahgvi. Dutagdal ni programchlaliin garalt uyan bus program vvsne.)
Object Oriented Programming (Functianal programming -iig bodvol arai hvnd gej bolno. Uchir ni ene torliin programchlal hiih hvn zaabal Object Oreinted -iin tuhai oilgolttoi baih shaardlagatai baidag. Hamgiin gol ni programchlaltiin ur chadbar shaardana.)

-Functional programming languages

Logo programming language
C programming language
Php
VB.NET
Delphi
Asp.net

-OOP (Object oreinted programming) ni 1990 on hvrtel todiilon orgon ashiglagdahgvi baisan bogood odoogoor hamgiin ih ashiglagddag ni Object oreinted programming languages

C programming language
C++ programming language
Java
JavaScript
C#
Visual Fox Pro
VB.NET
C++
Python
Perl
Php
Ruby
Objective C