Tuesday, November 30, 2010

lesson 1


Hyper Text Markup Language - HTML - Гипер текст маркап* хэл
(* markup гэдэг нь тэмдэглэх, бичих гэсэн утгатай)
HTML бол програмчлалын хэл биш, гэхдээ хамгийн өргөн хэрэглэгддэг маркап хэл юм. (Хэрэв та урьд нь XML, HTML энэ тэр гэж сонсож байсан бол эд бүгдээрээ маркап хэлнүүд шүү дээ.) Үүнийг вэб хуудас хийхэд ашигладаг. Харин вэб хуудас гэдэг бол таны энэ үзээд сууж буй зүйл чинь шүү дээ.
HTML -ийг хэрэглэх бэлтгэл
HTML баримт үүсгэх тун амархан. HTML код бичихийн тулд танд дараах хоёр зүйл хэрэгтэй: нэгдүгээрт
HTML -ын түүх ямар нэг текст эдитор, хоёрдугаарт код бичих, сурах хүсэл. Эдиторын хувьд Notepad л хамгийн тохиромжтой. Хүсэл эрмэлзлийн хувьд та өөрөө өөрийгөө л дайчилж дээ.
HTML бол бараг саяхан бий болсон зүйл. 1990 арван нэгдүгээр сард хамгийн анхны вэб хуудас хийгдэж байлаа. Тэр үед HTML -ийн ямар ч стандарт гэж байсангүй. Харин Дэлхий дахины вэбийн консорциум (World Wide Web Consortium) гэдэг байгууллага энэ хэлний стандартыг боловсруулж, одоо дэлхий нийтээрээ түүнийг нь даган мөрдөж байна.
Вэб хуудас
Вэб хуудасны хэрэглээ бол маш өргөн юм. Хамгийн чухал заримаас нь дурдвал:

* Мэдээллийг өргөн хүрээнд хамгийн хямд, хамгийн хялбараар дамжуулах нэг арга зам.
* Бизнесээ сурталчлах нэг хэрэгсэл.
* Хувийн вэб хуудсаараа дамжуулж "дэлхий дахинд" өөрийгөө таниулах боломж.
Мэдвэл зохих үгс
* Тааг (Tag) - HTML баримтан доторх тодорхой нэг хэсгийг "тэмдэглэн" ялгахад хэрэглэгдэнэ. Энэхүү тэмдэглэгээг броузер буюу вэб хөтөч таньж ойлгодог. Тааг нь <tag> гэсэн хэлбэртэй.
* Элемент - Нээх <tag>, хаах </tag> тааг бүхий бүрэн таагийг элемент гэж хэлдэг.
* Атрибут - HTML элементийн утгыг өөрчлөхөд хэрэглэгдэнэ. Элемент нь ихэвчлэн хэд хэдэн атрибуттай байдаг.

Дүгнэн хэлбэл: тааг бол вэб броузерт ойлгогдох команд, элемент бол бүтэн тааг, атрибут нь HTML элементийг өөрчилж тохируулахад хэрэглэгддэг.

No comments:

Post a Comment